ICE TOP хамтлагийн дуучин Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ Малайзад сураггүй алга болж, ах дүү нар нь эрэн хайх ажиллагааг явуулж байсан. Гэвч сураггүй алга болсоноосоо хойш хэд хоногийн дараа түүний цогцсыг дүү нь олсон тухайгаа цахим хаягаараа мэдээлсэн юм.
Тэгвэл талийгаач Б.Оргил-Эрдэнийн шарилыг Малайзаас авч ирж байгаа аж. Мөн түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол энэ сарын 5-ны өдөр 03:40-05:40 цагийн хооронд СТӨ-нд болох юм байна. Түүнчлэн тус өдрийнхөө орой 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөнө гэж түүний дүү Б.Од-Эрдэнэ цахим хаягаараа мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!