Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, болон ил задгай гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10- ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон.
Ногоон бүсийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 7 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их, ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгааг ЦУОШГ-с мэдээлж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!