Монгол төгрөг өдрөөс өдөрт суларч үнэгүйдэх нь иргэдийн амьжиргаа улам доройтох дохио болдог. Гадаад валютын эсрэг төгрөгийн ханш яагаад жил бүр унаж байгааг эдийн засагч Д.Ангар "Зээлийн хүү!!. Монгол Улс хэт өндөр зээлийн хүүтэй учир үйлдвэрлэлийн төслүүд хөгждөггүй. Дотооддоо үйлдвэрлэл байхгүй болохоор импорт хийнэ. Импортоор валют гадагшилж байдаг. Ингээд улс валютгүй болж төгрөг жил бүр ханшаа алддаг" гэжээ.
Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон тул гэр ахуй, хувцас эдлэл бөс бараанаас авхуулаад барилгын материал уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бүх зүйлсээ худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр, импорт өмнөх оны мөн үеэс 133.4 сая ам.доллароор өссөн байна. Нөгөөтэйгүүр, импортын өсөлтийг дагаад хөөрөгдөж буй инфляцыг хазаарлахын тулд Монголбанк гуравдугаар сард бодлогын хүүгээ хоёр нэгжээр чангаруулж 12 хувьд хүрсэн нь арилжааны банкуудад зээлийн хүү буурах нь бүүхэл чангарах, өндөр хэвээр хадгалах нөхцөл бүрдээд буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!