АН-ын гишүүн "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийх үеэр хоорондоо маргаан дэгдээж, хэн хэнийхээ биед халдсан асуудал үүссэн.
Бид өмнө нь "Олон нийтийн газар танхайрсан" гэх үндэслэлээр дээрх хоёр хүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, асуудал үүсэх үед цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу Зөрчлийн тухай хуульд заасанчлан, "Танхайрах", "Хүний биед халдах" гэсэн зүйлчлэлийн дагуу шалгаж эхэлсэн байна.
Хуулийн заалт: Зөрчлийн тухай хууль
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1. хэрүүл маргаан үүсгэж;
1.2. бусдыг өдөөн хатгаж;
1.3. бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4. олон нийтийг үл хүндэтгэж;
1.5. үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл. Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!