ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өчигдөр /2025.04.29/ АН-ын гишүүн "Лайвчин" гэгддэг Д.Мөнх-Эрдэнэ "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биенийхээ биед халдсан байдаг.

Үүний дараа Ж.Энхжаргалан мэдээлэл хийж, Д.Мөнх-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Хэрэг бүртгэлд орсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа" гэлээ.

Хуулийн заалт: Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.

1.1. хэрүүл маргаан үүсгэж;

1.2. бусдыг өдөөн хатгаж;

1.3. бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4. олон нийтийг үл хүндэтгэж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.

ОУХБХ-ны Ерөнхийлөгч  Жиованни Винченцо Инфантино МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
 
Дөрвөн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилд  6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно
Дөрвөн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилд 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!