Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морьтойгоо алга болсон залуугийн морь нь норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-нд 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болжээ.

Гэвч унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн байна.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин 33 настай Ж-г эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.09.30/ 08:00 цагт эхлүүлжээ.

Ерөнхий боловсролын 50 сургуульд сургалтын хэрэглэгдэхүүний багц хүлээлгэн өглөө
Ерөнхий боловсролын 50 сургуульд сургалтын хэрэглэгдэхүүний багц хүлээлгэн өглөө
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.