Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүрэгт гарсан галын улмаас нэг иргэн нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Налайх дүүрэгт гал гарч, галын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Налайх дүүргийн зургаадугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой хэлтсийн Гал түймэр унтраах болон аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очсон байна.

Алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 9x5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минутын дараа бүрэн унтрааж дуусжээ. Уг галд 48 настай иргэн О өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

С.Марта

Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замыг гурван өдөр хаана
Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замыг гурван өдөр хаана
 
Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн, цэлмэг байна
Маргааш Улаанбаатарт -10 хэм хүйтэн, цэлмэг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.