Ocean Grey продакшн 11 жилийн ойн тоглолтоо хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Дэлхийн жишигт дүйцэхүйц хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорилгоо болгосон Ocean grey продакшн 11 нас хүрлээ. Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан тэдний төрүүлсэн уран бүтээл бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах”, “Don’t Stop, Do It” дуу нь 2016 - 2019 оны мега хит дуугаар шалгарсан бол Цэцэгийн “Алив дансаа”, “Гараад ир”, Seryoja, Foux нарын “Эрмэгтэй”, “Амбуу”, “Хараал Мэднэ” зэрэг уран бүтээлүүд залуусыг байлдан дагуулж чадсан билээ.

Тэгвэл тэдний туурвисан хит бүтээлүүд нэгэн үдэш нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. Ocean grey продакшны залуус 11 жилийн ойн тоглолтоо 2024 оны 09 дүгээр сарын 28-нд AIC Steppe Arena-д хийх гэж байна. Тус тоглолтод зочноор дэлхийн шилдэг репперүүдийн нэг K-maro болон Uka, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцоно. Тодруулбал, олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, өөрсдийн арга барилыг харуулахуйц бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгох гэнэ.

Тоглолтын бас нэгэн онцлог нь 100 хувь амьд хөгжмийн найруулгатай бөгөөд тайз засалт, дуу хөгжим, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тоглолт 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна. Мөн доорх холбоосуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Тасалбар: https://shoppy.mn/oceangrey

Facebook: https://fb.me/oceangreyproduction

Instagram: https://www.instagram.com/oceangreyproduction/

Шоуныхаа найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлэгээр сэтгэж байгаа тул хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг Ocean Grey-гийн уран бүтээлчидтэй нэгдэхийг урьж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Рэгдэл болон Япон, ОХУ-ын хоёр иргэн шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан“ медалийн эздээр ТОДОРЛОО
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Рэгдэл болон Япон, ОХУ-ын хоёр иргэн шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан“ медалийн эздээр ТОДОРЛОО
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!