Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-аас нэр дэвшигчид Х.Баттулгатай хамтран хууль зөрчиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цахим хуудсаараа АН-аас Аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвшиж буй О.Батханд, Т.Батцогт нар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамтран Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад хууль бусаар сонгогчдын саналыг татах үйлдэл хийсэн тухай ярилаа. Тэрээр Нийслэлийн Ардчилсан намын ард УИХ-ын гишүүн Х.Баттулгыг байгаа гэж үзэн, нэр дэвшигч О.Батханд, Т.Батцогт нартай хамт хэдхэн хоногийн өмнө зах худалдааны төвөөр уулзалт хийхдээ сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхлээгүй байхад иргэдийн саналыг авах зорилгоор бэлэн мөнгө амлаж хууль зөрчсөн гэв. Аймаг, нийслэлийн сонгуулийн хууль ёсны сурталчилгаа энэ сарын 26-нд эхлэх товтой байгаа ч дээрх нэр бүхий хүмүүс хууль зөрчиж яваад П.Сайнзориг харамсаж буйгаа илэрхийлсэн. Түүний онцолж хэлснээр, Сонгуулийн тухай хуулийн 48.1-т:

“Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ... аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлтэй үнээр худалдах;

48.1.1.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх.. зэрэг зүйл заалтыг Нийслэлийн АН-ын гишүүд ноцтой зөрчсөн гэлээ. Энэхүү хуулийн “Аливаа этгээд” гэдэгт нэр дэвшигчид болон Х.Баттулга гуайд хүртэл хамаатай гэдгийг шулуухан хэлье гэдгээ П.Сайнзориг гишүүн онцолсон юм.

Үүгээр зогсохгүй, Х.Баттулга нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хууль санаачилсан гэдэг ч тухайн 1 их наяд төгрөгийн зээлийг ямар эх үүсвэрээр хэрхэн тэглэж, барагдуулах нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Түүгээр ч зогсохгүй уг зээлийн эх үүсвэр нь залуус, татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн халааснаас төлөгдөх нөхцөл байдал үүссэнийг онцоллоо.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Тухайн үед ахмадын зээлийг тэглэх хууль баталж, улмаар мөнгөн эх үүсвэрийг Салхитын мөнгөний ордоос гаргуулна хэмээн эзэмшигчдээс нь төр хураан авсан боловч тухайн ордын тогтоогдсон нөөц ахмадын зээлийг тэглэх ямар ч бололцоогүй болсныг хожим мэдээлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээний популист амлалт улс эх оронд нэг их наядын хохиролтой болсныг та бүхэнд хэлье. Хэн төлөх нь мэдэгдэхгүй болсон ахмадын зээлийг “Эрдэнэс Силвер” гэдэг төрийн өмчийн компани руу шилжүүлсэн ч тухайн компани орлогын бодит эх үүсвэргүй, эдүгээ нэрээ “Эрдэнэс Алт” болгоод өөрчилчихсөн явж байгаа. Энэ компанийн өр төлбөр дээр Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргачихсан байгаа. Улс орны эдийн засгийг ингэж сүйрүүлж, иргэдийн хандлагыг дандаа буруу тийшэээ хөтөлж явдаг хууль санаачилдаг хүн бол Х.Баттулга.

Гэтэл одоо Х.Баттулга нь Аймаг, нийслэлийн сонгуулийг угтаж “Хүүхэд багачуудад 30 мянган төгрөгийн хүнсний талон тараана” гэсэн нь дахиад л цэвэр популист амлалт төдийгүй сонгуулиар бэлэн мөнгө амлах нь илтэд хууль зөрчсөн үйлдэл, түүний энэ давралт хаана хүрээд зогсох вэ? хэн хэлэх вэ? Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан Х.Баттулга та энэ бэлэн мөнгө амладаг хууль бус үйлдлүүдээ зогсоо. Улс төрийн сонгууль угтаж ард иргэдийг ингэж хуурдагаа боль. Та энэ улс оронд маш олон өндөр албан тушаал хашлаа. Жишээ нь, Ерөнхийлөгч, ХХААҮ-ийн сайд, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг олон албан тушаал хашсан хүн. Таны гаргаж байсан шийдвэрүүд дандаа хууль зөрчсөн, улс орны эдийн засагт тушаа болж байсан. Тухайлбал, та Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Ганц мод – Гашуун Сухайтын төмөр замын хил холболтын цэгийг зөрүүлсэн шийдвэр гаргаж, өнөөдөр хүртэл энэ төмөр зам холбогдох боломжгүй байгаа. Үүнээс болж монголчууд нүүрсний экспортоо ч олигтой хийж чадахгүй эдийн засгийн өсөлтийн алтан боломжоо алдсан байдалтай байгаа” гэж ярилаа.

https://www.facebook.com/share/v/CYL8MhgDJUDcu3vj/?mibextid=xfxF2i

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьт зөвлөнө
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьт зөвлөнө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.