УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентын 126 гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
-Б.Жавхланд “Монвсат нэтворк” ХХК-аас 30 сая төгрөг хандивласан-
Сангийн сайд Б.Жавхланд 125 иргэнээс 818 сая төгрөг, “Монвсат нэтворк” ХХК-аас 30 сая төгрөг хандивлажээ.
Зарцуулалт:
-Тараах материал - 84 сая
-Намын далбааг гудамж талбайд байршуулж, уриа ашиглах – 19.2 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 31.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 329.7 сая
-Цахим орчин ашиглах – 36.1 сая
-Сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 8.2 сая
ҮЛДЭГДЭЛ: 357.7 сая төгрөг харилцах дансанд байна.
-Х.Жангабыл өөрийн хөрөнгөөс 82 саяыг нэмж байршуулсан-
Хоёрдугаарт, Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Жангабылд 9 иргэнээс 20 сая, “Веллком” ХХК-аас 20 сая буюу нийт 40 сая төгрөгийн хандив өгчээ. Харин өөрийн хөрөнгөөсөө 82 сая төгрөг нэмж байршуулан ашигласан аж.
Зарцуулалт:
-Тараах материал – 26.1 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 93 сая төгрөг зарцуулсан байна.
ҮЛДЭГДЭЛ: 2.7 сая төгрөг харилцах дансанд гэж мэдээлэлдээ дурдсан байна.
-Д.Жаргалсайханд 456.3 саяыг хандивласан-
Гуравдугаарт, 1-р тойрогт АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханд 66 иргэнээс 426.3 сая, 2 хуулийн этгээдээс 30 сая буюу нийт 456.3 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
-“Төгс ургац” ХХК- 20 сая
-“Бөхбат” ХХК – 10 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 4.8 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 324 сая төгрөг зарцуулсан аж.
ҮЛДЭГДЭЛ: 127.1 сая төгрөг Хаан банкны харилцах дансанд байгаа гэж дурджээ.
-Б.Заяабалд 503.4 сая төгрөг хандивлажээ-
Дөрөвдүгээрт, ТЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Б.Заяабалд 69 иргэнээс 503.4 сая төгрөг хандивласан бол ямар нэг хуулийн этгээдээс хандив өгөөгүй байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 199 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 55.6 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 200.1 сая
-Радио телевиз ашиглах – 20 сая
-Цахим орчин ашиглах – 28.3 сая төгрөг зарцуулсан аж.
ҮЛДЭГДЭЛ: 144 мянга 159 төгрөг
-Ж.Золжаргалд "Өсөх зоос" ХХК-аас 5 сая, нам эвслээс 70 саяыг хандивлажээ-
Тавдугаарт, БГД-т ХҮН намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд 74 иргэнээс 89.1 сая, “Өсөх зоос” ХХК-аас 5 сая төгрөг хандивласан бол нам, эвслээс 70 сая, өөрийн хөрөнгөөсөө 5 сая төгрөг нэмж байршуулсан байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 36.1 сая
-Зурагт самбар, дэлгэц байрлуулах – 343 мянга 650 төгрөг
-Намын далбааг гудамжинд байрлуулах, уриа таних тэмдэг ашиглах – 6.2 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 900 мянган төгрөг
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 33 сая
-Радио телевиз ашиглах – 25.5 сая
-Цахим орчин ашиглах – 22.8 сая
-Сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 2.2 сая төгрөг зарцуулжээ.
ҮЛДЭГДЭЛ: 41.8 сая төгрөг
-Ч.Лодойсамбууд "NTV телевиз" зэрэг 10 байгууллага 238 сая төгрөг ХАНДИВЛАСАН-
Зургаадугаарт, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд 334 иргэнээс 353.9 сая төгрөг, 10 хуулийн этгээдээс 238 сая төгрөг буюу нийт 591.9 сая төгрөг хандивласан байна.
Хуулийн этгээд:
-“Монзах” ХХК – 10 сая
-“Паблик медиа” ХХК – 30 сая
-“Амиланэ” ХХК – 30 сая
-“Медиа групп” ХХК – 30 сая
-“Эн Ти Ви браодкастинг” ХХК – 30 сая
-“Түмэн шувуут” ХК- 5 сая
-“Сантранс ложистик” ХХК – 30 сая
-“Капитал групп” ХХК – 20 сая
-“Жи Эс Би капитал” ББСБ – 30 сая
-“Ван трейд” ХХК – 23 САЯ төгрөг хандивлажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 39.7 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 7.5 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 160 сая
-Цахим орчин ашиглах – 59 сая төгрөг зарцуулсан байна.
ҮЛДЭГДЭЛ: 292.3 сая төгрөг
-С.Лүндэгт 89 иргэн 711 сая төгрөг хандивласан-
Долоодугаарт, УИХ-ын гишүүн С.Лүндэгт 89 иргэнээс 711 сая төгрөг хандивласан бол ямар нэг хуулийн этгээд мөнгө хандивлаагүй аж. Харин өөрийн хөрөнгө нь 20.1 сая төгрөг байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 68.3 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 34.9 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 364.7 сая төгрөг зарцуулжээ.
ҮЛДЭГДЭЛ: 231.4 сая төгрөг
-Л.Мөнхбаатарт ямар нэг байгууллага хандив өгөөгүй байна-
Наймдугаарт, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатарт 34 иргэнээс 230.5 сая төгрөг хандивласан бол ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 71.6 сая
-Уулзалт, хурал цуглаан – 1.5 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 132.1 сая төгрөг зарцуулжээ.
ҮЛДЭГДЭЛ: 25.1 сая төгрөг харилцах дансанд
-Цагаанхүүгийн Мөнхбатад нам эвслээс 223.3 сая төгрөг ХАНДИВЛАЖЭЭ-
Есдүгээрт, УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбатад 107 иргэнээс 415 сая төгрөг, 13 хуулийн этгээдээс 431 сая төгрөгийн хандив цугларчээ. Харин нам эвслээс 223.3 сая төгрөг хандивласан аж.
Хуулийн этгээдүүд:
-“Гансор” ХХК – 30 сая
-“Дэлгэрэх хийморь” ХХК – 30 сая
-“Интеллект тауэр” ХХК – 30 сая
-“Би Ти Эн Жи” ХХК – 30 сая
-“Мөнхболор аривтгах” ХХК – 30 сая
-“Хөүм ланд” ХХК – 30 сая
-“Буянт өртөө” ХХК – 30 сая
-“Молцог овоо” ХХК – 30 сая
-“Даваалаят” ХХК – 30 сая
-“Молцог овоо” ХХК -30 сая
-“Суурь төр” ХХК – 10 сая
-“Намгүр колабрайшн” ХХК – 1 сая
-“Подраз” ХХК – 30 сая
-“Эх дэлгэр мөрөн” ХХК – 30 сая
-“Сатидайтповер” ХХК – 30 сая
-“Тоталмюзик” ХХК – 10 сая
-“Бодь даатгал” ХХК – 10 сая
-“Смарт брокерс” ХХК – 10 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 159.9 сая
-Гудамжинд зурагт самбар, дэлгэц байрлуулах – 1.4 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 113.4 сая
-Радио телевиз ашиглах – 14.2 сая
-Цахим орчин ашиглах – 28.4 сая төгрөг зарцуулсан байна.
ҮЛДЭГДЭЛ: 271.1 сая
-Л.Мөнхбаясгаланд 2 компаниас 60 сая төгрөг ХАНДИВЛАСАН-
Аравдугаарт, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланд 53 иргэнээс 342.1 сая, 2 хуулийн этгээдээс 60 сая буюу нийт 402.1 сая төгрөгийн хандив ирүүлжээ.
Хуулийн этгээд:
-“Монгол Виндшелд Вошер” ХХК – 30 сая
-“Банидеал” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 25.2 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 1.6 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 340.1 сая
-Радио телевиз ашиглах – 14.2 сая
-Цахим орчин ашиглах – 13.6 сая төгрөг зарцуулсан байна.
ҮЛДЭГДЭЛ: 7.1 сая төгрөг харилцах дансанд гэж мэдээлэлдээ дурджээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!