Монгол Улс 2024 оны эхний 7 сар днийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 9.3 тэрбумам.доллар буюу 6,5 хувиар өссөн бол импорт 6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.9 тэрбумам.долларын ашигтай гарчээ.
Экспорт 2024 оны эхний 7 сар дөмнөх оны мөн үеэс 567.3 сая ам.доллароор өсөхөд нүүрс 383.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 199.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 92.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 68.6 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 51.4 сая ам.доллароор буурсан байна.