ҮСХ: Экспорт өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өслөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монгол Улс 2026 оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.4 (36.3%) тэрбум ам.доллар, экспорт 3.8 (57.9%) тэрбум ам.доллар, импорт 588.1 (10.6%) сая ам.доллар, тэнцэл 3.2 (4.1 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

Экспорт 2026 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.3 тэрбум ам.доллар, нүүрс 1.4 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 54.1 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин тунгаасан зэс ба хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
 
Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна
Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!