Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Сангийн сайд нарын тойрогт зээл аваад, үүнийг нь ард түмэн төлөөд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, гишүүд байр сууриа илэрхийлж үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд би мэдэгдэл хийж байсан. Төсөв дагасан том хулгай байна. Гадаадын зээл, тусламжийн агуулгыг нэг сайд тохирчихдог. Улмаар ерөнхий дүнгээр зээл батлагдаад, төсөвт орж ирэхээрээ гадаадын зээл, тусламжийн хүүгийн төлбөр гэсэн ганц дүнгээр явдаг.

Жилд 400 гаруй сая ам.доллар гэсэн ганцхан дүн байна. Энэ нь хэзээ авсан зээл болон зарцуулалт нь хэрхэн явагдсан нь тодорхойгүй. Би өмнө нь Сангийн сайд нарын тойрогт зээл аваад, үүнийг нь ард түмэн төлөөд байна гэдгийг тодорхой хэлж байсан" гэлээ.

Д.Ганбат: 200-300 мянган хүн гадагшаа гараад явчихсан. 1000-аад цагдаа, 4000 гаруй багшийн хомсдолд орсон байна
Д.Ганбат: 200-300 мянган хүн гадагшаа гараад явчихсан. 1000-аад цагдаа, 4000 гаруй багшийн хомсдолд орсон байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.