Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Бид зам засахдаа усны хаялгыг засах, шинээр хийх ажлуудыг тогтмол хийж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ахуйн үйлчилгээний уулзвараас "Өргөө" кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, өнөө өглөө хөдөлгөөнийг нээсэн.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар зам засварын ажилтай холбоотойгоор "Хорооллын эцсийн дөрвөн замын уулзварыг ирэх долоо хоногт засна. Мөн ирэх долоо хоногт Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх 2 км авто замыг засаж эхэлнэ. Бид зам засахдаа усны хаялгыг засах, шинээр хийх ажлуудыг тогтмол хийж байгаа.

Тухайлбал, Хасбаатарын гудамжинд 6, Энэбишийн гудамжинд 3 худаг шинээр хийсэн. Цэрэнноровын гудамжны 600 метр замыг мөн засна. Ингэснээр Баянгол дүүрэгт их засвар шаардлагатай байсан замуудыг шинэчлэх ажил цэгцэрч байна" гэх тайлбарыг өглөө.

Агаарын тээврээр зорчсон 270.626 хүний дийлэнх нь олон улсад зорчжээ
Агаарын тээврээр зорчсон 270.626 хүний дийлэнх нь олон улсад зорчжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.