Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын тээврээр зорчсон 270.626 хүний дийлэнх нь олон улсад зорчжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрсөн долоодугаар сард агаарын тээврээр нийт 270.626 зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс олон улсад 230.185 хүн зорчжээ.

Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган иргэн зорчсон нь өмнөх онтой харьцуулахад тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтийг харахад, 6-9 сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.

Олон улсад зорчих зорчигчдын тоон мэдээллээс үзэхэд, өнгөрсөн долоодугаар сард:

-Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр 454.995 мянган зорчигч,

-“Korean Air”-ийн нислэгээр 84.2 мянга,

-“Air China”-ийн нислэгээр 82.3 мянга,

-“Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 72.5 мянга,

-“Туркиш эйрлайнс” ХХК-ийн нислэгээр 50.1 мянга,

-“Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 54.3 мянга,

-“Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 13.1 мянган үйлчлүүлэгч зорчжээ.

БЕГ: Хүүхдээ цэцэрэг, сургуульд элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлаарай
БЕГ: Хүүхдээ цэцэрэг, сургуульд элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлаарай
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.