Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмийн лабораторийг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лаборатори руу нүүлгэхээр боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Манай улсад тулгамдаж байгаа эмийн чанарын асуудлыг эмийн чанарыг хянах олон улсын стандарт, шаардлагад нийцсэн лабораторитой болсноор шийдвэрлэх боломжтой юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскалантэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторид ажиллалаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эмийн лабораторийг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн ашиглагдахгүй байгаа зай талбайд нүүлгэн шилжүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд зөвшилцлөө.

Ингэснээр манай улсын эмийн чанарыг хянах үйл ажиллагаа стандартын дагуу явагдах төдийгүй цаашид эм, эмийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чухал нөлөө үзүүлэх аж.

Усанд осолдсон иргэдийн 26 хувь нь Туул голд осолджээ
Усанд осолдсон иргэдийн 26 хувь нь Туул голд осолджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд