Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг цувралаар хүргэж байна.
Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулсан билээ. Хуульд зааснаар Монгол Улсын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН бол 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хандивын дансандаа нийт 1 тэрбум 400 сая төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь түүний өөрийн хөрөнгө аж. Тэрбээр үүнээс 438 сая 933 мянга 985 төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг задалж үзвэл,
-Тараах материал хэвлүүлэх, иргэдэд тараахад 81 сая 220 мянга
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230 сая 433 мянга 285 төгрөг
-Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 38 сая
-Цахим орчин ашиглах зардалд 82 сая 500 мянга
-Бусад зардалд 6 сая 780 мянга 700 төгрөг зарцуулсан гэж ҮАГ-ын мэдээлэлд дурджээ.