Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал бямба гараг хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 18- 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн билээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжлээд буй юм.

Үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлуудыг хийж эхлээд буй юм.

Согтуу байхдаа Туул гол руу унасан эрэгтэйг бургас модноос зүүгдсэн байхад нь олж гаргажээ
Согтуу байхдаа Туул гол руу унасан эрэгтэйг бургас модноос зүүгдсэн байхад нь олж гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд