Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт болсон үерийн улмаас 18 айлыг шинэ суурьшлын бүс рүү нүүлгэж, 45 иргэнийг түр хорогдох байрт байрлуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Завхан аймгийн Улиастай суманд үүсэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн дараах хор уршгийг арилгах, холбогдох арга хэмжээг аймгийн онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлжээ.

Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байгаа аж.

Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд нүүх мэдэгдлийг хүргүүлжээ
Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд нүүх мэдэгдлийг хүргүүлжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.