Хар тамхи оруулж ирж, борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй хүнийг баривчилжээ. Тодруулбал, өнгөрөгч шөнө буюу зургаадугаар сарын 5-6-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гаднын улс орнуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис оруулж ирж, худалдан борлуулдаг гурван бүлгийн 20 орчим этгээдийг илрүүлэн баривчилсан байна. Зарим этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Тэгвэл энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас 15:30 цагт мэдээлэл хийхээр болжээ.