“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас залилах, мөнгө угаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.06.06/ Хөвсгөл аймгийн Спортын ордонд болж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч 3, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч 1, шинжээч 1, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7 хүн оролцож байна.