Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SPEAK OUT: Сонгогчид сонгуульдаа бэлэн үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Улсын хэмжээнд 2.230.000 сонгогч өөрсдийн харьяалагдах тойрогт хуваарилагдсан мандатын тоогоор сонголтоо хийх ёстой. Мандатын тоо болон тойрогт нэр дэвшигчдийн нэрс тодроод багагүй хугацаа өнгөрсөн энэ цаг мөчид ирэх дөрвөн жил парламентад биднийг төлөөлөх эрхмүүдийг сонгох чухал сонголтын өмнө ирсэн сонгогчид хэр мэдээлэлтэй байгаа вэ. Тойрогтоо нэр дэвшигчдийн талаар хэр мэдлэгтэй байна вэ гэдгийг тандах зорилгоор 18-55 насны 20 орчим хүнээс "Санал өгөх тойрог нь хэдэн мандаттай вэ. Хэдэн хүний нэр дугуйлах ёстойгоо мэдэж байгаа юу" гэх ганцхан асуулт асуухад, 40 орчим насны нэг эмэгтэйгээс бусад нь бүгд "Сайн мэдэхгүй байна" гэх утгатай товчхон хариултыг өгөв.

Энэ бол сонгогчдын боловсрол хэр түвшинд байгааг илтгэх ганцхан жишээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь санал өгөх өдрөө цаасан дээрх нэрс харж нэр дэвшигчидтэйгээ танилцдаг гэхэд хол зөрөхгүй. Хамгийн харамсалтай нь тэд сонголт хийх мөчид юу ч бодолгүйгээр танил царайгаа хайж, шүүлтүүргүйгээр сонгодог. Үүний үр дүнд дуучид, бөхчүүд тэргүүтэй танил эрхмүүд УИХ-д заларч, түүх давтагдах эхлэл тавигддаг.

Төрд төлөөллөө илгээх чухал сонголтдоо ийм хариуцлагагүй хандчихаад ам уралдан төр засгаа шүүмжилж, ад үзсээр дөрвөн жилийг үддэг. Энэ бол төдийгөөс өдий хүртэл өөрчлөгдөхгүйгээр явж ирсэн сонгуулийн гаж тогтолцоо, боловсролгүй сонгогчдын балаг.

Сонгох эрх бол иргэдийн улс төрийн маш том эрх мэдэл. Таныг төрд төлөөлж, таны эрх ашгийг хамгаалж ажиллах хүнээ таньж сонгох нь хамгийн чухал. Тиймээс санал өгөх тойрогтоо нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээ сайтар судалж, өдийг хүртэл ямар замаар явж ирсэн хүн бэ, хэр хэмжээний ёс суртахуунтай, боловсролтой хүн бэ гэдгийг нь судлаад үзчих хэрэгтэй. Эцэст нь эх орноо хөгжүүлж, өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чухал сонголтыг маш хариуцлагатайгаар хийж, сайтар судалж сонгох эрхээ эдлэхийг нийт сонгогчиддоо уриалж байна.

Ес дэх удаагийн парламент 126 гишүүнээс бүрдэх бөгөөд 78 нь томсгосон тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших юм.

Б.Бүжинлхам: Ипотекийн зээлийн эрэлтэд 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай
Б.Бүжинлхам: Ипотекийн зээлийн эрэлтэд 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.