АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн намын жагсаалтын 4 дүгээрт АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүн бичигдсэн. Үүнтэй холбоотойгоор С.Цэнгүүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболдын хүн гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Эл мэдээлэлд ЕТГ-ын дарга асан З.Энхболд дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "АН 126 нэр дэвшигчдийг тодруулсан албан ёсны 7 хүнтэй комисс нь байхад жагсаалтны Цэнгүүн гэгчийг надтай холбох хэрэггүй, танихгүй мэдэхгүй хүн байна. Наад Баярцогт Гантөмөр 2 чинь мэднэ. Гүтгэхээ зогсооно уу" гэв.
З.Энхболд: АН-ын жагсаалтын 4 дүгээрт бичигдсэн С.Цэнгүүн гэгчийг надтай холбох хэрэггүй. Танихгүй, мэдэхгүй
Огноо
Унших
0 минут 43 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.