Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 50 секунд

Бүтэлтэй, бүтэлгүй арилжааны кинонууд өдөр алгасахгүй нээлтээ хийж, хуучны монгол кинонууд МОДА болсон энэ цаг мөчид UBN сайт ДҮР контентийг бэлтгэн хүргэж байна.

Энэ удаагийн дугаартаа “Овжин охид”-ын Сампилын дүрээр олонд хайрлагдсан СТА, жүжигчин Ц.Ганзоригийг онцолж, бүтээсэн дүрийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-"Овжин охид" киноны Сампилын дүр дээр хэдэн жилийн өмнө ажиллаж байв. Тухайн цаг мөчийг эргээд дурсвал?

-УГЗ Ж.Биндэо найруулагчийн Овжин охид кино 2001 онд буюу одоогоос 23 жилийн өмнө дэлгэцэнд гарч байсан. Миний хувьд залуу насаа мөнхөлж үлдээсэн сайхан дүр учраас маш гоё дурсамж үлдээсэн. Эргээд дурсахад, кино дэлгэцэнд гарсны дараах хүмүүс сэтгэгдэл маш тод санаанд бууж байна. Гудамжаар явахаар эмээ, өвөө нар "Эвий, эвий нөгөө муу өнчин хүү явж байна" гээд залуучууд нь "Нөгөө хөдөөний тэнэг Сампил чинь явж байна" гэх жишээний их л олон зүйл болж өнгөрсөн байдаг. Одоо бодоход их сайхан дурсамж болж үлдсэн байна.

Ийм шинэ жүжигчин гарч ирсэн шүү гэж олонд таниулсан уран бүтээл учраас Сампилын дүрд би маш их хайртай байдаг.

-Тухайн үед таны нэр Ц.Ганзориг биш Сампил болчихсон юм шиг бүх хүн тэгж дууддаг байсан гэдэг. Одоо өөрчлөгдсөн үү. Эсвэл Сампил гэж дууддаг хэвээрээ байгаа юу?

-Тухайн цаг үетэй харьцуулахад багассан. Гэхдээ Сампил явж байна гээд зөрдөг хүн олон бий. Ер нь би монголчуудынхаа зүрх сэтгэлд Сампил гэдэг дүрээрээ л их хоногшсон юм шиг байгаа юм. 23 өмнө бүтээсэн дүрээрээ өнөөдрийг хүртэл дуудуулж явна гэдэг жүжигчин хүний хувьд маш том бахархал гэж бодож, талархаж хүлээж авдаг.

-"Овжин охид" киноны Сампилийн дүрийн санал хэзээ, яаж танд ирсэн талаар яриагаа эхэлье?

-

-Сампилийн дүрийг бүтээсний дараа таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?

-Сампилийн дүр Ц.Ганзориг гэх жүжигчнийг урлагийн салбарт амжилттай хөл тавихад маш том дэм болсон. Түүгээр ч зогсохгүй уран бүтээлч хүнийхээ хувьд илүү хөгжиж, илүү ихийг хийж бүтээх хүсэл зоригийг бадрааж өгсөн.

-Кинонд тоглох санал их ирсэн болов уу?

-Овжин охидын араас маш олон киноны санал ирсэн. Одоо санаж байгаагаар Мөрөөдлийн хөлөг онгоц гээд л эхэлж байсан санагдаж байна. Товчхондоо бол миний уран бүтээлүүд Сампилаас хойш ер нь тасраагүй. Маш олон уран бүтээлд, олон сайхан дүрийг бүтээсэн. Тэр дундаа эерэг дүрийн санал маш их ирдэг байсан. Түүнээс гадна "Шинэ үе" продашнд жүжигчнээр орж чадсан маань ч Сампилын дүртэй салшгүй холбоотой.

-"Овжин охид"-тойгоо одоо хэр холбоотой байдаг уу?

-Мэдээж холбоотой байдаг. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө Уянгалянхуагийн төрсөн өдрөөр "Овжин охид"-ынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан. Их гоё байсан.

-"Овжин охид" кинонд тоглож байх үедээ энэ амжилтыг урьдчилж харж байсан болов уу ?

-Тухайн үед кино үздэг хүн ховор болчихсон байсан учраас урьдчилж хараагүй. Гэхдээ дэлгэцэнд гарч эхэлсний дараа найдвар төрсөн. Яагаад гэвэл тухайн цаг үед манай кино үзэгчдийг үнэхээр гайхалтай байлдан дагуулсан.

-Сампилын дүр танаас өөр байсан уу. Эсвэл...?

-Их төстэй. Ойрхон байсан гэж боддог. Би өөрөө хөдөө өссөн хөдөөгийн хүүхэд байсан учраас дүр гаргаж байна ч гэж ойлгоогүй өөрөөрөө л тоглосон байх гэж боддог.

-Тухайн үед танд хамгийн хэцүү санагдаж байсан зураг авалт юу байв?

-Ац бандааш өмсөж жүжиглэх хэсэг л хамгийн хэцүү санагдаж байсан. Би бүр тэр хэсгийг битгий аваасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Зураг авалтын өмнө охидуудаасаа “Найруулагч тийм юм хайгаад байна. Та нар байхгүй гэж хэлээрэй” гээд гуйсан. Тухайн үедээ бүгд байхгүй гэж хэлнэ гэж амалчихаад яг найруулагчийг асуухад байгаа гээд шинийг гаргөад ирсэн. Тэгэхэд би маш их гомдож байсан санагдаж байна. Гэхдээ жүжигчин хүний даваад гарах ёстой даваа л юм байна гэж бодоод зураг авалтдаа орсон. Ард нь гарсан. Одоо бодоход сайхан дурсамж болоод л үлдсэн байна.

-Тухайн цаг үеийг дурсаад ярьж байхад хамгийн тод санагдаж байгаа факт юу байна?

-Залуу ч байсан. Туршлагагүй ч байсан. Д.Оюунтуулыгаа өргөөд шиддэг хэсэг дээр даалгүй газар унагаачихсан. Маш чанга унасан учраас хамраараа унаад ойгоод босоод ирсэн. Кинон дээрээ ч гардаг.

УУЛ УУРХАЙ: Хүмүүн капиталын хомсдолд орсон АI
УУЛ УУРХАЙ: Хүмүүн капиталын хомсдолд орсон АI
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.