Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

-И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;

-Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа.

Бүртгэл

Шалгалтад оролцох иргэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Бүртгэл болон бүрдүүлэх бичиг баримттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/155726 холбоосоор орж авна уу.

2024 онд 2 сая 200 мянган зорчигчийг агаараар тээвэрлэхээр төлөвлөжээ
2024 онд 2 сая 200 мянган зорчигчийг агаараар тээвэрлэхээр төлөвлөжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.