“Алдарт эхийн одонтой ээжүүд болон цалинтай ээжийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүллээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас тодруулахад “Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Иймд одоогоор судлагдаж байна. Яамдаас төсвийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар санал авна. Дараа нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бидний хэлж заншсанаар одонтой ээжүүдэд халамжийн сангаас жилд нэг удаа нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг халамжийн сангаас урамшуулдаг. Харин цалинтай ээжид сар бүр 50 мянган төгрөг олгодог билээ.