Дэлхийн аутизмыг таниулах сарын хаалтын арга хэмжээнд маргааш буюу тавдугаар сарын 2-нд UG ARENA балл рүүмд болно.
Энэхүү өдөрлөгт та бүхэн хүрэлцэн ирсэнээр дараах арга хэмжээнүүдийг үзэж, оролцох боломжтой.
- Илтгэл хэлэлцүүлэг /төр болон ТББ төлөөлөл/
- Үзэсгэлэн /гар зураг, хувцас гм/
- Уран бүтээлчдийн урлагийн номерууд
- Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн уран бүтээл
- Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн урлагийн номер
- Загварын шоу арга хэмжээ
- Сургуулийн хайрын түүх-2 УСК
- Сонирхолтой воркшоп
- Мэргэлжийн багш нараас зөвлөгөө мэдээлэл авах
- Витаминжуулах аянд хамрагдах
Аутизмыг таниулах сарын хүрээнд, аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийг алдаршуулах, нийгэмд зөв ойлголт хүргэх цаашлаад энэхүү эмгэгийг багасгах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Тодруулбал,
- 1.Дэлхийн аутизмын хүрээний эмгэгийг таниулах сарыг нээн Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Дэлхийн аутизмыг таниулах өдрийг төр болон төрийн бус байгууллагууд, эцэг эхийн төлөөллийн оролцоотой АУТИМЗ ба ТЭГШ ХҮРТЭЭМЖ хэлэлцүүлэгт өдөрлөгийг төрийн ордонд 2024.04.02 өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төрийн сайдууд, УИХ гишүүд,холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ТББ-ууд, эцэг эхийн төлөөлөл нийт 50 хүнийг хамруулсан.
- 2.Дэлхийн аутизмын холбоо болон Аутизмд хийсэн аялал НҮТББ-тай хамтран дэлхийн шилдэг экспэрт, профессор, эмч нар нийт 9 улсын 12 эрдэмтийн 14 илтгэл, судалгааны ажлын танилцуулгыг Нийслэлийн иргэний танхимын зааланд цахим хэлбэрээр Дэлхийд анх удаа 2024 оны 04.27-28 өдрүүдэд зохион байгууллаа. Нийт цахим хэлбэрээр 370, танхимаар 140 гаруй иргэд хамрагдаж нийгмийн цахим сүлжээгээр 5000 гаруй хүнд хүрсэн.
- 3."ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” үндэсний хэмжээний аяныг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2024 оны 04.07-10 өдрүүдэд Боловсролын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Нийт 3 сумын 240 орчим иргэн тус арга хэмжээнд хамрагдаж, 69 хүүхдэд аутимзын хүрээний эмгэгийн түвшин тогтоох үнэлгээг хийсэн.