Х.Нямбаатар: Намайг гудамжаар явахаар залуучууд  замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төвүүд дэд бүтцийн нэгдсэн бодлоггүй явж ирлээ. 21 аймаг, Улаанбаатар хотод хог хаягдлаа шатаах нэг ширхэг үйлдвэр байхгүй. Лаг боловсруулах үйлдвэр Монгол Улсад нэг ч байхгүй. Лагаа бүгдийг нь ил хатаадаг. Өмхий, самхай үнэртэнэ. Иргэд өмхийгөө арилгаач ээ гэдэг. Сүүлийн 60 жил Сонсголон орчимд лагаа хатааж байхад бид яаж энэ үнэрийг арилгах юм бэ.

Үүнийг арилгахын тулд эрхзүйн үндэслэл, төрийн хувийн хэвшлийн түншлэл татварын орлого бүрдэж байж лаг шатаах, боловсруулах үйлдвэр барина. Бүх суурин газрууд лагаа хатааж байгаа. Би хотын дарга болоод очсон газар болгон лаг боловсруулах үйлдвэргүй, хог шатаах үйлдвэргүй, дэд бүтэц нь 60 жилээр хоцрогдсон нийт шугам сүлжээ нь 40 жилийн өмнө хийгдсэн. Нөгөөх нь хэзээ мөдгүй задардаг. Ийм л хотод хэдүүлээ амьдарч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хувь байж замаа засна биз дээ.

Намайг гудамжаар явахаар залуучууд замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэрүүд орж ирж байж л энэ асуудлууд шийдэгдэнэ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроныхоо төслийг урагшлуулсан.

Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн. Одоо ахиад 30 хууль өөрчлүүлнэ.

Суурьшлын бүс болсон Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайтад шинээр хот тосгон байгуулна гэв
Суурьшлын бүс болсон Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайтад шинээр хот тосгон байгуулна гэв
 
АН, МАН-ын бүлэг хуралдахгүй
АН, МАН-ын бүлэг хуралдахгүй
Сэтгэгдэл (17)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!