Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суурьшлын бүс болсон Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайтад шинээр хот тосгон байгуулна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд танилцуулаад дэмжигдээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Аймгуудын төв, суурин газруудыг хот гэж нэрлээд дэд бүтцийн хөгжил болон нийтийн аж ахуйн асуудал нэг дор шийдэгдэхгүй. Тиймээс хотын эдийн засгийн асуудлыг давхар хөндсөн" гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр үргэлжлүүлэн "Хот тосгоны зохион байгуулалтаар Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай дүүргийг улсын зэрэглэлтэй хот, цаашид 100 мянгаас дээш хүн амтай хотуудыг улсын зэрэглэлтэй хот, 30 мянгаас дээш хүнтэй хотуудыг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж үзнэ. Шинээр байгуулагдах "Хархорум" хотыг улсын зэрэглэлтэй хот гэж үзнэ. Гэхдээ хүн амын тоондоо хүрээгүй ч гэсэн төлөвлөлт нь улсын зэрэглэлтэй байхаар төлөвлөгдсөн хотуудыг энэ зэрэглэлд хамруулна. 30 мянгаас доош хүн амтай суурьшлийг тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр 14 орон нутгийн шинж чанартай хот байгуулна. 14 хот нь доошоо 42 хорооноос бүрдэнэ.

Тосонцэнгэл, Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд гэх мэт суурин газруудыг шинээр хот болгон зохион байгуулна. Мөн сүүлийн үед шинээр суурьшлын бүс болоод байгаа Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайтад шинээр хот тосгон байгуулах тогтоолын төслийг хамт өргөн мэдүүлсэн" гэв.

13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.