Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан банкыг гадны хөрөнгө оруулагчид өртэй нь хамт худалдаж авахаар ярилцаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Чингис хаан банк 2019 оны аравдугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2020 оны аравдугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн.

Энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдгийг Х.Булгантуяа сайд мэдээлж байв.

Тэгвэл Чингис хаан банкыг гадны хөрөнгө оруулагчид худалдаж авахаар ярилцаж байгаа аж. Ингэхдээ Монголбанкны нөхцөл шаардлагыг цаад талаас нь хангаж чадвал Чингис хаан банкыг өртэй нь хамт худалдаж авахаар яригдаж байна. Эцсийн шийдвэр гараагүй гэдгийг энд онцолъё.

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.