Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаарджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус, тус шилжүүлжээ.

Хүчтэй салхи, шороон шуурганаас болгоомжлохыг анхааруулав
Хүчтэй салхи, шороон шуурганаас болгоомжлохыг анхааруулав
 
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу   23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.