Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн иргэдийн 70 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт болж байна. ЦХХХЯ-ны сайдын тушаалаар дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна.

Баян-Өлгий аймаг цахимын хэрэгжилтээр зургаа, бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд 17 дугаарт эрэмбэлэгджээ. Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай бөгөөд 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон байна. Түүнчлэн аймгийн бүх сум шилэн кабелийн сүлжээнд холбогджээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д 52 үйлчилгээг холбосон бөгөөд дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 70 орчим хувь нь тоон гарын үсэгтэй болжээ. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, цахим хэрэглээнд хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.

Х.Нямбаатар: Хаусаар мөнгө угаах нь Ц.Элбэгдоржийн хувьд энүүхэнд биз
Х.Нямбаатар: Хаусаар мөнгө угаах нь Ц.Элбэгдоржийн хувьд энүүхэнд биз
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.