Сүүлийн үед эцэг, эх нь хүүхдээ харж хандахгүй, шаардлагатай халамж, анхаарал тавиагүйн улмаас гадуур явах, гудамжинд хонох, "Найзындаа, хамаатны гэрт хоносон" гэж алга болох тохиолдол ихээр гарч байгаа аж.
Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас "Энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд ноцтой эрсдэл учруулж байгаа ба тус үйлдэл нь цэвэр эцэг, эхийн хариуцлагын асуудал, хүүхдээ үл хайхарч байгаа хүчирхийлэл" гэлээ.
Энэ удаад "Зургаан настай эмэгтэй хүүхэд гадуур хонож, гудамжинд хэвтэж байна" гэх иргэний дуудлагын дагуу тус байгууллагын ажилтнууд Цагдаагийн газар, Хамгаалах байрны ажилтнуудын хамт холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Тухайн хүүхэд олон нийтийн газар буюу тоглоомын талбайд дэр авчран хэвтэж байсан нөхцөл байдалтай олдсон байна.