Цахим орчинд "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 700 мянган ам.доллараар худалдан авсан хаусны зураг ил болов" гэх утга бүхий мэдээлэл гарсан билээ.
Харин ЭКС Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Надад хорсохдоо тив алгасаж, айлын байшин руу камер, микрофон бариулж гүйлгээд" гэх тайлбарыг хийсэн.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар "Монголын заяа их учир Нөмрөг, Минжийн хангайд нисдэг тэргээр төлөө дагуулсан амьтан хядаж, байгаль сэндийчин алт ухсан нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй. Камераа бариад сурвалжилга хийсэн сэтгүүлч пулемётоор амьтан хядсан нүгэлт араатнаас хавь илүү ариун шүү. Хаусаар мөнгө угаах бол түүний хувьд энүүхэнд биз" гэж байр сууриа илэрхийлжээ.