Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 47 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу энэ сарын 1-5-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

-----------------------------

Үг хэлэхээс илүү бүлэг байгуулах босго нь чухал ба парламент дахиж гүйцэтгэх засаглалын “өвөрт“ орохоос айжээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу ирэх сонгуулийн дараа 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэнэ. Уг өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын дэгийн тухай хуулийг, УИХ-ын тухай хуулийг шинэчлэх ажлыг эрх баригчид тэргүүтэй энэ парламент хийх гэж байна. Товчхондоо 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ гэсэн нарийн зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Тэгвэл эдгээр хуулийн өөрчлөлтийн хүрээнд тусгагдсан онцлох зарим заалтуудын талаар товчхон өгүүлье.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж үзнэ үү.

ИНФОГРАФИК: 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж рекорд тогтоосон энэ парламент 70 мянган сонгогчийг төлөөлөлгүй болгов

2020 оны сонгуулийн дүнгээр "нэг анги" болцгоосон энэ удаагийн парламент отгон чуулганаа хийж, дөрвөн жил ажилласан дүнгээ олон нийтээр тавиулахад гурав хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Сахилга хариуцлага "үнэртэж" байх ёстой парламентын танхимд бичигдээгүй хууль ёсоор хэл ам, хэрүүл маргаан, маргаан мэтгэлцээн өрнөсөөр мөн зарим гишүүд нь "аавын хаалга" ч татах шахлаа. Товчхондоо, түүхэндээ хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент болов. Энэ байдал үргэлжилсээр иргэдийн итгэлд ч нөлөөлж эхэлсэн бөгөөд ард түмний зүгээс төрийн түшээдийн хариуцлага хүлээх байдал ч сул байгааг шүүмжлэх болсон юм.

Нийтлэлийн эхэнд нэгэн сонирхолтой судалгааг танилцуулахад, 2023 онд УИХ-ын тамгын газраас хийсэн судалгаанд хамрагдсан 270 гаруй хүнээс Улсын Их Хурлын гишүүний хариуцлага хүлээх байдал хэр байгаа талаар асуухад дараах байдлаар хариулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сонгуулийн амлалт ба эдийн засгийн өнгө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд эрх баригч намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад байна. Төрийн эрхийг найман жил барьж буй МАН энэ удаагийн сонгуульд нэг нам эвсэлтэй эвсэхгүйгээр дангаараа оролцоно. Тус намын мөрийн хөтөлбөрт “2028 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэнэ” гэж тусгасан нь анхаарал татсан АМЛАЛТ-уудын нэг байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ДАТА: 2012-2024 оны хооронд сонгууль бүрийн өмнө гурван УЦС, 270 сургууль, 751 км төмөр зам барих хэмжээний 3 ИХ НАЯД төгрөгийг ТАРААЖЭЭ

Энэ долоо хоногийн иргэдийг "сатааруулах" сэдэв хувьцааны ногдол ашиг байх нь гарцаагүй. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажилласан хэмээн ам гараад ард түмэнд ногдол ашгийг нь тараах гэж байна. Цагаан сарын дараахан 2022 оны компанийн ашиг хэмээн 104 мянган төгрөг иргэдийн дансанд шилжүүлсэн бол өнгөрөгч оны ашгийг энэ долоо хоногт багтаан шилжүүлэхээ мэдэгдээд байна. Хуулийн хүрээнд энэ мөнгө бол иргэдийн хүртэх ёстой л ашиг. Нөгөө талдаа сонгууль бүрийн өмнө ил, далдаар мөнгө тараадаг бичигдээгүй хуулиа МАН эвдэхийг хүссэнгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Бэлчээрийнхээ 70 хувийг СҮЙТГЭСЭН төрийн буруу бодлого, шагналд “хайртай” малчдын сэтгэлгээ хоёрыг өөрчилье

Улсын аварга, мянгат малчингүй аймаг, сум, баг алга. Шагнал, урамшуулал олгож, найр наадам баяр тэмдэглэснээрээ улс орон гайхалтай хөгждэг байсан бол манайх өдийд Азийн “бар”-д тооцогдох байлаа. Харамсалтай нь үгүй. Хот нь харласан малчдад хоосон төмөр худлаа амлалт хэрэггүй гэдгийг энэ өвлийн зуд харууллаа. Бусдын зовлонгоор жаргал хийнэ гэгчээр улс төрчид уянгын халил, попролоо мартсангүй. “Улсын аварга малчин” сүржин нэртэй улаан тууз, аль социализмын үеийн тэмдэгтэй хоосон төмөр айл айлаар жийп хөлөглөн гардуулдаг шигээ хөдөөгүүр өвс тараах нэртэй өөрсдийгөө өргөмжилж малчдыг хөөрхийлж амжлаа. Тэдний үг, үйлдлээр Монголд малчнаас өөр хүн үлдээгүй бололтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Н.Мандуул: Би ШӨХТГ-ыг ямар ч үр дүнгүй агентлагийн хэлбэрээр өнөөг хүртэл ажилласан гэж дүгнээд, ажлаа өгч байсан

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуултай ярилцлаа.

------------

-Таныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байснаар хүмүүс мэднэ. Хотын даргын зөвлөхөөр ажиллах санал хэрхэн ирсэн бэ?

-Би одоо хувийн хэвшилд ажиллаж байна. “ОНДО” компани технологийн хөгжлөөр дэлхийд хөл нийлүүлэх шинэ зүйлийг зохион бүтээх гээд ажиллаж байгаа. Хотын дарга Х.Нямбаатар зөвлөхөөр ажиллах саналыг надад тавьсан. Юу гэж вэ гэхээр нийслэл дэх асуудлуудыг шийдэхийн тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд санхүүгийн асуудлыг зөв зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаар туслаад зөвлөөд өгөөч гэсний дагуу би саналыг нь хүлээж аваад аль чадах боломжоороо дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхлүүлсэн

-Зөвлөхөөр томилогдсон хүний хувьд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна. Санхүү гэхээр нийслэлд хамгийн ихээр яригдаж буй метроны асуудал хамгийн эхэнд орж ирэх болов уу?

-Метро бол нэлээн далайцтай төсөл. Олон жил шаардагдана. Мэдээж, нийслэлийн зүгээс энэ төслийг зүгээр л мөнгө төлж явуулахгүй. Хамгийн гол нь шаардлагууд буюу прожект менежментийг хийх тендер зарласан. Хариу нь удахгүй гарах байх. Шалгарсан компанитай энэ төслийг хэрхэн үргэлжлүүлэхэд хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон улсад бонд гаргах ажлыг нийслэлээс эхлүүлсэн. Энэ процесст мөн оролцоно. Бид үүгээр юуг шийдэх вэ гэхээр зүгээр нэг урсгал зардал, цалин, тэтгэвэрт зарцуулахгүй. Бонд бол ганц л зориулалттай. Нийслэлийн хойд хэсэгт буй нэлээн томоохон газарт орон сууцны төсөл хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хийгдэх ажил байгаа.

Өөр нэг ажил бий. Та бүхэн мэдэж байгаа байх. Бид өнгөрсөн өвлийг хүндхэн давлаа. Эрчим хүчний хязгаарлалт нэлээн хийсэн. Нийслэлээс Эрчим хүчний яамтай хамтарч эрчим хүчний хүчин чадлаа өргөжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд томоохон хоёр ч төсөл хэрэгжүүлэх юм. Үүний санхүүгийн ажилд зөвлөх тодорхой чиглэлээр ажиллах хүлээлттэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

О.Очирпүрэв: Хумсаа байнга будуулах нь хумсны хавдраар оношлогдох, цаашлаад мэс засалд ороход хүргэж байна

Хумсаа гелэн будгаар будуулах нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон. Гэтэл хумсаа олон давтамжтай байнга будуулдаг бүсгүйчүүд хумсны хавдраар оношлогдож, мэс засалд орох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тиймээс бид залуу бүсгүйчүүдийн дунд элбэг тохиолдох болсон хумсны хавдрын талаар “Доктор Үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, АУ-ны доктор О.Очирпүрэвээс тодрууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хэргийг шийдвэрлэх хүртэл Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах  эрхийг түдгэлзүүлжээ
Хэргийг шийдвэрлэх хүртэл Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.