
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар П.Оростогоог томилсон гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс тодруулахад “Томилгоо хийгдээгүй. Хууль зүйн сайд Г.Тэмүүлэнгээс нэр орж ирсэний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилно” гэв
Тус яамны өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ЗГХЭГ-ын дэд дарга мөн СЕХ-ны даргаар томилогдсон тул уг албан тушаал суларсан.
Төрийн нарийн бичгийн даргын сул орон тоо нөхөгдөх хүртэл ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга П.Оростогоо хавсран гүйцэтгэж байгаа аж. Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын орон тоо нь сонгон шалгаруулалт явагдсаны үндсэнд нөхөгдөж, түүнийг Засгийн газрын хурлаар тогтоол гаргаж томилдог байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!