2022 онд Оросын мисс Монголын нэрийг ашиглаж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хятад иргэн Монголыг төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцсон тал дээр "Miss Universe Mongolia"-аас байр сууриа илэрхийлж, “Miss Grand International 2026”-д шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, тус газраас "Miss Universe Mongolia Байгууллагаас “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсын нэр, төрийн далбаан дор оролцож буй Amber Yuhan-тай холбоотой асуудлаар албан ёсны мэдэгдэл, шаардлага гаргаж байна. Бид Монгол Улсын үндэсний төлөөлөл, ил тод байдал, хариуцлагын зарчмыг хүндэтгэхийг шаардаж байна. Энэ анхны тохиолдол биш, өмнө нь “Miss grand international-2022”-т Elena Egerova гэх ОХУ-ын Якут гаралтай загвар өмсөгч бас Монголын нэрийг ашиглаж байсан. Ямар шаардлагаар оролцогчдыг сонгосон мэдээллийг ил болгохыг шаардаж байна" гэв.

О.Алуунгуа

Монголын эмэгтэй шигшээ баг Хятадын багт 26 онооны зөрүүтэй хожигдлоо
Монголын эмэгтэй шигшээ баг Хятадын багт 26 онооны зөрүүтэй хожигдлоо
 
Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ
Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!