ӨБХ: 100 мянган иргэн дэмжсэн оршуулгын газрыг цэгцлэх асуудлаар хуулийн төсөл санаачилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 11:00 цагт хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Үүнээс гадна 100 мянган иргэн гарын үсгийг цуглуулж чадсан нийтийн өргөдөл болох оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийн хүрээнд эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу "хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ" гэсэн болзлыг эл өргөдөл нь хангаж байна.

Кадербекийн Ёолк Азийн наадмын аварга боллоо
Кадербекийн Ёолк Азийн наадмын аварга боллоо
 
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын хулгайн асуудлаар мэдээлэл хийнэ
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын хулгайн асуудлаар мэдээлэл хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!