УСУГ 500 гаруй иргэнд усны аюулгүй байдал, чанарын талаар мэдээлэл өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ус сувгийн удирдах газрын Шугамаар ус хангах алба, Зөөврийн усаар хангах алба, Авто бааз, Усны төв лаборатори хамтран нийслэлийн гэр хорооллын иргэдийг стандартад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл өгөх зорилгоор ажиллажээ.

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах 19 дүгээр ус түгээх байрны гадна талбайд үйл ажиллагаа зохион байгуулж, 500 гаруй иргэн, хэрэглэгчийг хамруулсан байна. Энэ үеэр УСУГ-ын үйл ажиллагаа болон ус түгээх байрны ашиглалт, ус авах картын хэрэглээ, усны аюулгүй байдал, чанар, чанарын үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулан ажилласан байна.

Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!