МАН: Аймаг, нийслэлийн намын хорооны 50 хүн Японд сургалтад хамрагдахаар явсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 27-30-нд Япон Улсад тус улсын Ерөнхий сайдын урилгаар айлчлал хийж буй. Үүнтэй зэрэгцэн аймаг, нийслэлийн МАН-ын хорооны гишүүд сургалтад хамрагдахаар явсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэгвэл МАН-ын Олон нийттэй харилцах газраас тодруулахад "50 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Улс төрийн нам гишүүдээ сургах, хөгжүүлэх, бусад орны улс төрийн намуудтай хамтарч ажиллах, олон улсын байгууллагад элсэн орох нь хуулиар нээлттэй.

Хуулийн дагуу Японы ЛАН-тай хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээндээ энэ удаагийн хамтарсан сургалт, туршлага солилцох ажлыг жил гаруйн өмнөөс ярьж хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Японы ЛАН-аас Ерөнхий сайдын айлчлалтай энэ намын айлчлалаа давхцуулах санал ирүүлсэн. Учир нь хоёр намын дарга нь хоёулаа Ерөнхий сайд" гэх тайлбарыг өглөө.

Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа
Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа
 
АЙЧИ НАГОЯА-2026: Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзнэ
АЙЧИ НАГОЯА-2026: Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!