
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 29-ний өдөр нийт 2226 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс:
- 855 нь зөрчлийн шинжтэй,
- 114 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан байна.
Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэн бусдын амар тайван байдлыг алдагдуулсан 83 иргэнийг түр саатуулж, эрүүлжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг согтууруулах ундааг зохистой хэрэглэх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!