Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үерт автсан гэх 59 удаагийн дуудлагын дагуу 305 алба хаагч ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр шар усны усанд автсан нийт таван удаагийн дуудлага, мэдээллийн дагуу дүүргийн нийт 44 ажилтан, алба хаагч, 14 автомашин, 3 мотопомптой ажиллаж 64 тонн соруулж, 10 метр шугам онгойлгож ажиллажээ. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны урд хэсэгт ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 мотопомп, 2 машин, хорооноос 3 ажилтан нийт 16 ажилтан, алба хаагч, 2 мотопомп, 2 машинтайгаар ажиллаж, 30 тонн ус соруулсан.

2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118-р сургуулийн урд Яармагийн замд тогтсон усыг ГУББГ-аас 3 рейс 24 тонн, дарагдсан ф 300 хуванцар хоолойн шугмыг ил гарган гаргалгааг 1 рейс 4 тонн усаар 10 м газар буудан онгойлгох ажлыг 8 ажилтан 3 техниктэй хийж гүйцэтгэсэн.

3. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжны авто зам дээр тогтсон усыг соруулах ажлыг ГУУБГ-аас 13 ажилтан 7 техниктэй ажиллаж борооны ус зайлуулах худаг руу оруулж урсган, усны машинаар 8 рейс 68 тонн ус соруулан ажиллалаа.

4. Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 2-6 тоотод шар ус орсон мэдээллийн дагуу 10 тн ус соруулж, Багануур тохижилт ААТҮГ-аас шуудуу татахаар ажиллаж байна.

5. Налайх дүүргийн 8-р хороо, Нарлагийн 16-11 тоотод айл усанд автсан дуудлагаар 8 метр шороон далан босгож, 150 метр 20 хово шороо асгаж хүчитгэх ажлыг Засаг даргын Тамгын газар 6 алба хаагч 8-р хорооны ажлын алба 4 алба хаагч, Онцгой байдлын хэлтэс-25 алба хаагч 3 нэгж техник, Политехникийн коллеж 2 алба хаагч, 1 Ковш, 1 Экскаватор, Хувийн хэвшлийн 4 иргэн, 1 Экскаватор, 3 Хово маркийн автомашин, 41 алба хаагч 9 нэгж техник тус тус хийж гүйцэтгэжээ.

Энэ сарын 10-наас хойш нийт 59 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын 305 алба хаагч, 81 автомашин механизм, 15 мотопомптой ажиллаж 3652 тонн ус соруулан, 3064 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргасан. Мөн 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 127 айл, өрх, 2 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 1, нийт 9 айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.

АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгана
АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгана
 
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.