ЦУОШГ-ын Гадаргын усны шинжилгээний газраас Монгол орны гол мөрнүүдийн мөсний зузааны хэмжилтийн мэдээллийг танилцууллаа.
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 06-ны байдлаар манай орны жижиг болон дунд хэмжээний голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Харин томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-10 см-ээр нэмэгдсэн байна.
Ихэнх голын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 10-50 см нимгэн байна. Харин Бэлтэс, Идэр, Хануй, хойд Тамир, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх гол, Увс нуурын голуудын мөсний зузаан ОЖД-аас 10-50 см-ээр ахиу зузаантай байна.
Мөсний зузаан гол мөрний уртад харилцан адилгүй, нуурт хар, цагаан хил үүссэн, голын зарим хэсгээр харз, халио дошин үүсэх үзэгдэл идэвхжиж эхэлсэн. Тиймээс мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж, баталгаатай зам гармаар гарахыг байна.
Гол мөрний мөс хайлах хугацаа гуравдугаар сарын 20-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 20-нд дуусах урьдчилсан мэдээ гарсан. Цаг агаар дулаарч, гол мөрний мөс хэврэгшиж байгаа учраас мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.