2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар "манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдийч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрний мөсний зузаан хангалттай бэхжээгүй тул цаг хожих гэж мөсөн дээгүүр явахгүй байна уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.