Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Зуданд нэрвэгдсэн 120 малчинд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү :

-Өнөөдрийн байдлаар 11 аймгийн 50 суманд төмөр зуд, 17 аймгийн 135 суманд цагаан зуд, 17 аймгийн 66 суманд зудархуу нөхцөл байдалтай байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хугацаанд орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд айл өрхөд хүнс, тэжээл, өвс хүргэх хаагдсан зам давааг нээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагын ажилчид энэ сарын 5-ны өдөр хүртэл нийт 4222 малчин өрхийг түлээ түлшээр хангах, 6766 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 2010 малчин өрхөд хоол хүнсний тусламж хүргэх ажлыг зохион байгуулжээ. 62722 малчин өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээлийг тус, тус хүргэсэн.

Цас их орж зам даваа хаагдсан 15 аймагт урьдчилсан байдлаар 52.498 километр зам гаргахаар төлөвлөж байв. Тэгвэл одоогоор байдлаар үүнээс бараг хоёр дахин илүү буюу нийт 93.142 километр зам гаргасан. Цасанд дарагдсан 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

Үүний дээр нэмээд малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэж, 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн. Энэ ажил цааш үргэлжилнэ.

Зуданд нэрвэгдсэн малчдад туслах аяныг иргэд, ААН-үүд зохион байгуулж өнөөдрийн байдлаар УОК-т 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материал цугларсан. Нийтдээ 3.7 тэрбумын хандивыг УОК-т өгсөн байна.

Аймаг орон нутагт хүргүүлсэн хүнсний тусламжтай хамт иргэд, ААН байгууллагуудын хандивласан бараа, материалуудыг хүргүүлсэн.

Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.