Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 50 секунд

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

2024 оны 02 дугаар сарын 29-нөөс 2024 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд говь, талын нутгаар, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

852 ширхэг хуурамч архийг хураан авчээ
852 ширхэг хуурамч архийг хураан авчээ
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.