Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайлбарлагч С.Шижирбат: Б.Санчир гэж цөстэй хүний үр үгүйлэгддэгээрээ үгүйлэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монголын үндэсний Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож байгаа ба БНХАУ болон Гуам улсын шигшээ багуудтай таарсан ч хожигдол хүлээсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор спортын тайлбарлагч С.Шижирбат цахим хуудсаараа дамжуулан "Дарийн Дамдингийн Баяраагийн Санчир гэж цөстэй хүний үр үгүйлэгддэгээрээ үгүйлэгдлээ.

Санчир шиг айхгүй зоригтой мэдрэмжтэй оролт хийчих хүнгүй байлаа.

Гуам эрт багийн алдаа 4-өөс дээш болсон, оролт хийгээд хамгаалалтыг задлаад алдаа аваад торгууль шидэх тоглогч байсангүй.

Гуам сайн биш байхад манайхан тоосго чулуудсаар байлаа, шидэлттэй өдөр шидэлтгүй өдөр гэж энэ л дээ. Хожигдлын бас нэг шалтгаан олон удаа бөмбөгөө алдлаа. Азийн аваргын урьдчилсан шатнаас мултрах тийшээгээ орлоодоо" хэмээжээ.

Маргааш нийслэлд -13 хэм, өдөртөө цас орно
Маргааш нийслэлд -13 хэм, өдөртөө цас орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.