Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Улаан Загалмай нийгэмлэг 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Манай улсын нийт газар нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаатай холбогдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдлагууд 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулсан байна.

Хурлаар аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Улаан загалмайгаас хүргэж байгаа тусламж үйлчилгээний явц, хүртээмж, гүйцэтгэлийн талаар тайлан мэдээллийг сонсож, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх талаар тодорхой үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар МУЗН-ээс дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

"Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажилладаг бөгөөд хамтын хүчээр өвөлжилт хүндэрч, төмөр болон цагаан зудын нөхцөлд буй 19 аймаг, нэг дүүргийн 2600 зорилтот бүлгийн малчин өрхөд хүрч ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа хүргэж, бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байгаа.

Түүнчлэн МУЗН хүмүүнлэгийн тусламжийг нийт 4000 өрхөд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 2600 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санхүүжилтийг гаргаад байна" гэв.

Эдийн засагч Б.Өлзийбаяр: Зуд нүүрлэсний дараа наад зах нь махны үнэ өсөх өндөр эрсдэлтэй
Эдийн засагч Б.Өлзийбаяр: Зуд нүүрлэсний дараа наад зах нь махны үнэ өсөх өндөр эрсдэлтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд