Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Оюутолгой уурхайн хаягдлын далан усны эх үүсвэрийг бохирдуулж байж болзошгүй асуудалд анхаарахыг Рио Тинто компанийн хөрөнгө оруулагч шаарджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Оюутолгойн асуудалтай холбоотой мэдээллийг өөрийн албан ёсны цахим хаягаараа илэрхийлжээ.

Тэрбээр "Оюутолгой уурхайн хаягдлын далан усны эх үүсвэрийг бохирдуулж байж болзошгүй асуудалд анхаарч, усны менежментийг сайжруулахыг Рио Тинто компанийн хөрөнгө оруулагч бас шаарджээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзахад хамгийн их санаа зовдог асуудал нь Оюутолгой уурхайн усны хэрэглээ байдаг. Энэ асуудалд анхаарал хандуулж Засгийн газрын Ажлын хэсгээс говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн говь төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах санаачлагыг гаргаж төсвийг шийдвэрлэсэн. Цаашид бид тус төслийн гүний усны хэрэглээг бууруулах, усны хэрэглээ, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байхад байнга анхаарах хэрэгтэй" гэжээ.

ЗГ: Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар хэлэлцэж байна
ЗГ: Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.