“Онтрэ“-гийн лицензийн асуудал тодорхойгүй хэвээр байгаа нь Оюу толгойд сөрөг нөлөөтэй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 34 секунд

Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна.
• Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.
• Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ нь өдөр бүр дунджаар 24 тэрбум төгрөг гэсэн үг юм

Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр олборлох юүлүүрийг 8 дугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаас 9 сараар өмнө амжилттай тэсэллээ.
• Энэ оны 11 дүгээр сард “Oюу толгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад илгээх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Онтрэ” компанийн эзэмшилд буй тусгай лицензийг шилжүүлэх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа тул энэхүү төлөвлөгөөнд хамтарсан лицензийн талбайг багтаалгүйгээр боловсруулж байна.
Хэрэв лиценз тухайн хугацаанд шилжихгүй бол Oюу толгойн 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөнд Панель 1 багтахгүй болно. Түүнчлэн Панель 2-ын Өмнөд хэсгийг Панель 1-ээс урьтаж олборлох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн Техник эдийн засгийн үндэслэл-23 (ТЭЗҮ23)-д тусгагдсан малталт, нэвтрэлт, олборлолтын дараалалтай зөрчилдөх тул лицензүүд хожим шилжсэн тохиолдолд уурхайн олборлолтын дарааллыг дахин төлөвлөж, шинэчлэх шаардлагатай. Ингэснээр шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүй байна.
Эдгээр тусгай лицензүүдийг шилжүүлэх шийдвэр нь цаашид удааширвал Панель 1-ийн бүтээн байгуулалтыг сэргээн үргэлжлүүлэх хугацаа, санхүү болон үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Та бүхэн “Оюу толгой” компанийн 2025 оны гуравдугаар улирлын тайлантай дэлгэрэнгүй танилцана уу. Тайланг үзэх: https://admin.ot.mn/wp-content/uploads/Scorecard_Q3-2025-MGL-1.pdf

С.Эрдэнэболд: УИХ-ын даргын асуудлыг МАН энэ удаа “хүчиндээд” хийлээ гэж бодоход урт хугацаандаа сайн зүйл авчрахгүй
С.Эрдэнэболд: УИХ-ын даргын асуудлыг МАН энэ удаа “хүчиндээд” хийлээ гэж бодоход урт хугацаандаа сайн зүйл авчрахгүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!